Хүнсний эрхийн бичгийн санхүүжилт орлоо
ХУД-ийн хэмжээнд 2015 оны 9 дүгээр сарын байдлаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 398 өрхийн 2285 иргэн хамрагдаж байна. 2015 оны 8,9 дүгээр сарын санхүүжилт хийгдэж, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгээ авч эхэллээ. Эдгээр иргэдэд 9 хүнсний дэлгүүр үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд хүнсний эрхийн бичгийн цахим картаар иргэд худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн / мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс жимсгэнэ зэрэг/-ийг худалдан авах юм.
ХУД НХҮХ