“Албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт” сургалтыг зохион байгууллаа

2015 оны 10 сарын 20

      Байгууллага бүр албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт гэдэг боловч яг үнэндээ бид бүхэн өдөр тутмынхаа бичиг баримтыг стандартын дагуу хөтлөж явуулж чаддаг болов уу?

Иймд ХУД-ийн Албан бус-Насан туршийн төвийнхөн багш ажиллагсдынхаа дунд “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт” сэдэвт 1 цагийн ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэхүү сургалтаар төрийн албан хаагчдын мөрдөх ёстой бичиг баримтын стандарт, хууль дүрмийн талаар байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан мэдээг үсгийн фонд, цаасны хүрээнээс авах хэмжээ зэрэг үндсэн ойлголтыг багш, ажиллагсдад мэдээллэж, гарын авлага бэлтгэн тараасан байна.

Цаашид ижил төрлийн сургалт, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллаж болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25866
0 эможи
keyboard_arrow_up