Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно
09.00 цагт: "Олон улсад BIM нэвтрүүлсэн тэргүүн туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно. Семинарт Барилга хот байгуулалтын яам, Их Британий Монгол дахь элчин сайдын яам, болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцоно. Семинарын үеэр Их Британи, ОХУ, БНСУ, Сингапур зэрэг улсуудад BIM нэвтрүүлсэн туршлага хуваалцаж, BIМ дэмжигч програмууд дээр ажиллаж үзүүлэх бөгөөд үр дүнг хэлэлцэнэ. Утас: 99044295
09.00 цагт: МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлөөс та бүхэндээ зориулж цаг үеийн асуудлуудын нэг болох эдийн засгийн ил тод байдлын хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийн төслийг санаачлагч МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважавтай хийх уулзалт ярилцлага МҮХАҮТ-ын 5 давхарын хурлын танхимд болно. Утас: 324394, 77113333
09.00 цагт: "Номын сангийн үйлчилгээний уламжлал ба шинэчлэлт, хэтийн төлөв" сэдвийн дор онол практикийн бага хурал Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно. Утас: 70116809, 99814424
09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудал, бэрхшээлийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг “Парк” зочид буудлын хурлын заалнд зохион байгуулна. / Жуковын талбайн хойно/ Өдөрлөгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БЗД-ийн ИТХ-ийн дарга Ц.Батхүү нар оролцоно. Утас: 99971556
10.00 цагт: Их буянтан гэсэр ламтан Ц.Чүлтэмжамц, агримба Р.Санжайжав нарыг Архангай аймагт нь залахаар болсон тухай хэвлэлийн хурал Ханбүргэдэй төвийн 11-р давхарт болно. Архангай аймгийн Цахир сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ хуралд Монголын сүм хийд, шашин судлалын төлөөлөгчдөөс гадна ШУА-ын эрдэмтэн, судлаачид болон бусад холбогдох хүмүүс оролцоно. Утас: 88081261, 99115550
11.00 цагт: Монгол Улсын гавьяат тамирчин С.Дамдиншарав Мехико хотноо болсон зуны 19-р олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпийн тэнгэрт анх мандсан энэ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Спортын төв ордны IV давхрын хурлын зааланд болно.
11.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох, бүсэд нийлүүлэгдэх түлшний татаасын тухай, Тэргүүний тохижилт үйлчилгээтэй эрүүл мэндийн байгуллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулах тухай, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр, Багахангай дүүрэгт гар аргаар алт олборлож буй иргэдийн талаар асуудлыг хэлэлцэнэ.
11.00 цагт: Монгол улсын төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан "Хавдрын эсрэг хамтдаа" Facebook группээс хавдартай өвчтөн, тэдгээрийн гэр бүлийг төлөөлөн УИХ-ын гишүүдэд хандаж чухал мэдээлэл хүргүүлнэ. Арга хэмжээ Хэвлэлийн Хүрээлэнд болно.
11.00 цагт: БСШУЯ CDIO олон улсын байгууллагын Азийн бүсийн төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах, цуврал сургалтууд зохион байгуулах талаар хамтын ажиллагааны санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сингапурын Политехник Институтын захирал Лим Пенг Хун нар тус тус гарын үсэг зурна. Тус арга хэмжээ ШУТИС-ийн номны сангийн 5 давхарт болно. Утас: 98119897
14.00 цагт: "Ухаалаг Улаанбаатар" хөгжлийн хорооны хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Их дээд сургууль, мэргэжлийн коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зардлыг батлах тухай, Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
14.00 цагт: "Мэдээллийн цаг" арга хэмжээ Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно. Утас: 88080619, 89010515
14.00 цагт: Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Митчелл Рудд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслол МУИС-ийн дугуй зааланд болно. Утас: 89008869
14.00 цагт: 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон бүх нийтийн санал асуулгаар БНМАУ тусгаар тогтнолоо батжуулсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МАХН-аас "Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр" намын гишүүн элсүүлэх арга хэмжээ МҮЭСТО-д болно.