Хотын татварыг ирэх сард авна

2015 оны 10 сарын 19

Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжээд 19 хоног өнгөрлөө. Хуваарь ёсоор ирэх сарын 10-ны өдөр хотын татварын эхний төсөв бүрдүүлэлтийг хийнэ.

 

Эхний ээлжинд татвар суутгагчдын ихэнх нь татвар ноогдох нэр бүхий бараа болон үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэлгүйгээр, орлогосоо татвараа төлнө гэсэн байр суурьтай байна. Хуулиндаа татвар суутгагчдаар дамжуулан, хотын иргэд буюу тусгай хэрэгцээт бараа, үйлчилгээ авсан иргэн хотын татварыг төлөх ёстой. Нийслэлийн Татварын газраас хийсэн тооцооллоор эхний ээлжинд 5245 татвар суутгагч буюу худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдээр дамжуулан хотын татварыг авна. Өөрөөр хэлвэл, аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавьдаг байх зарчмаар хотын татварыг бүрдүүлнэ.

Татварын ерөнхий газар, Сангийн яам хамтран Нийслэл хотын албан татварын тухай хуулийг, Нэмэгдсэн өртөгийн албан татварын хууль буюу НӨАТ-ын урамшууллын системтэй уялдуулан хэрэгжүүлэхээр татварыг бүрдүүлэх тусгай программыг боловсруулсан. Энэхүү программаар дамжуулан аж ахуйн нэгж, худалдааны төвүүд борлуулсан бараа бүртээ иргэдэд төлбөрийн баримтыг хэвлэн өгч, баталгаажуулах юм. Харин иргэд тухайн тооцооны баримтаа хадгалж, төлсөн НӨАТ бүрээсээ хоёр хувийг буцаан авч, урамшуулалт сугалаанд хамрагдах боломжтой болно. Иймээс худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд дээрх тусгай программыг тооцооны системдээ суулгаж ашиглах шаардлагатай юм. Гэхдээ заавал кассын машин хэрэглэх ёстой гэсэн үг биш. Учир нь тухайн татварын ноогдол бичигдэх программ нь интернэттэй орчинд гар утас, мини компьютер, суурин компьютер зэргийг ашиглан хэрэглэх боломжтой аж.

Татвар суутгагч бүр хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнийхээ төлбөрт хотын татварын нэг хувийг хэрхэн шингээх вэ гэдгээ нэгдсэн байдлаар тогтоогоод, хэрэглэгч бүртээ төлбөрийн баримтыг хэвлэж, өгөөд хэвшвэл энэ хуулийн хэрэгжилт ойлгомжтой, үр дүнтэй болно гэж харах нэгэн ч байна. Гэхдээ одоогоор татвар суутгагч бүр тусгай үйлчилгээ, бараа авсан иргэдээс хэрхэн яаж татвараа бүрдүүлэх вэ гэдэг ойлголтгүй сууна. Тухайлбал согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж буюу дэлгүүрүүд хотын нэг хувийн татварыг тухайн барааныхаа нийт үнэд шингээх буюу одоо 4000 төгрөгөөр худалдаж буй тамхиа 4040 төгрөг болгон нэмж, худалдах хүсэл буй ч өрсөлдөөний зарчмаа баримтлах шаардлагатай болжээ. Шалтгаан нь дэлгүүр, үйлчилгээний газрууд шууд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмбэл худалдан авагчийн тоо буурна. Үнээ нэмээгүй газрыг иргэд сонгодог болно гэхчлэх нэгдсэн зохицуулалт хийх шаардлага үгүйлэгдэж буйг иргэд ярьж байлаа. Иймээс өнөөдөр татвар суутгагчид буюу худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлтэй Улаанбаатар хотын удирдлагууд уулзаж, татварын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25848
0 эможи
keyboard_arrow_up