Дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн “Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо

2015 оны 10 сарын 19

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүрийн намар уламжлал болгон“ИХ НҮҮДЭЛ” шатрын тэмцээн явагдаж ирсэн билээ. Энэ удаагийн дүүргийн “ИХ НҮҮДЭЛ” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг Нийгмийн хөгжлийн хэлтэс,Боловсролын хэлтэс хамтран 2015 оны 10 дугаар сарын 18 –ны өдөр 75 дугаар сургууль дээр зохион байгуулсан бөгөөд  тэмцээнд ерөнхий боловсролын 12 сургуулийн  1-12 дугаар ангийн 288 сурагч хамрагдлаа. Тэмцээнд  багийн дүнгээр С.Цэцэгмаа багштай 52 дугаар сургууль нэгдүгээр байр, Ж.Эрдэнэмандал,н.Эрдэнэсүх багштай 115 дугаар сургууль хоёрдугаар байр,Ц.Батчулуун,Т.Отгонбаяр багштай БУЦС гуравдугаар байранд  шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25839
0 эможи
keyboard_arrow_up