Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо

2015 оны 10 сарын 19

    Нийслэл хотын маань ууган дүүргүүдийн нэг болох Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын хурал өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд дүүргийн авьяастнууд оролцож хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд өөрсдийн бэлдсэн хүндэтгэлийн тоглолтоо  сонирхуулж бэлэг барьсан юм. 

    Мөн Хан-Уул дүүрэг 50 жилийн ойгоо угтан "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр, сургууль цэцэрлэгүүдийн цогцолбор, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийн олон ажлууд хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр хийсэн бүтээсэн ажлаа дүүргийн иргэд, олон нийтэд тайлагнаж, цаашдаа илүү ихийг хийж бүтээх болно гэдгээ илэрхийлсэн юм. 

   Тус баярын хурал, хүндэтгэлийн тоглолтонд УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн  ИХТ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг болон бусад албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн урилгаар Хан-Уул дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг БНХАУ, БНСУ, ОХУ-ын Буриад зэрэг улсаас зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэж, үг хэллээ.

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25815
0 эможи
keyboard_arrow_up