Автобус ирэхийг хүлээж зогсох шаардлагагүй боллоо
Том оврын автобустай холбоотой асуудал цаг үргэлж л гарч, иргэдийг бхуимдуулдаг билээ. Хамгийн сүүлд гэхэд цахим системд нэвтэрч, иргэдэд амар болсон ч автобусныханд хүндрэл үүссэн гэх шалтгаанаар ажил хаялт зарлаж, амар амгалан байдлыг эвдсэн.
Тэгвэл том оврын автобустай холбоотой нэгэн гэгээлэг мэдээллийг хүргэе. Энэ бол http://bus.gps.mn. Хотын төвийн долоон чиглэлийн автобуснуудад GPS суулгаж, шууд дамжуулалт хийх систем.
Энэхүү системийг нэвтрүүлснээр та өөрийн явах чиглэлийн автобусыг энэхүү программыг ашиглан хаана явж байгааг шууд харах боломжтой болж байгаа аж. Энэ нь автобусны буудал дээр автобус ирэхийг хүлээж зогсох шаардлагагүй болсон гэсэн үг юм байна. Энэхүү үйлчилгээг автобус компаниудтай тохиролцон, том оврын автобуснуудад нэвтрүүлж байгаа бөгөөд иргэд үнэ төлбөргүй ашиглах гэнэ.
Одоогоор хотын төвийн долоон чиглэлд суулгаад байгаа бол ирэх долоо хоногт бусад чиглэл, Налайх, Гордок зэрэг таван чиглэлд нэмж, суулгах юм байна.