Айлчлалтай холбоотойгоор хоёр өдөр зам хаана
2015 оны 10 сарын 14
Монгол Улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Иоахим Гаук төрийн айлчлал хийх гэж байна. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-ны хооронд хийх энэ айлчлалтай холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингийсийн өргөн чөлөө зэрэг замыг тодорхой хугацаанд хаахаар болсон байна. Тиймээс жолооч та бүхнийг хоёр өдрийн турш хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25735
0 эможи