Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог- Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн цомын эздээр Хан-Уул дүүрэг шалгарлаа

2015 оны 10 сарын 12

    Нийслэл Улаанбаатар хот байгууулагдсаны 376 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан  “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн  арга хэмжээ 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр их эзэн Чингисийн талбайд амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн иргэдийн спортын IV их наадмын нээлтийн ажиллагаа, болон “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгуулагдлаа.  Дүүргийн Иргэдийн спортын IV их наадмын нээлтийн ажиллагаанд нийт 13 хорооны  1000 орчим иргэд, “Олс таталт”-ын тэмцээнд 13 хорооны 260 иргэн оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн нээлтийн ажиллагааны жагсаалд тус дүүргийн Иргэдийн спортын их наадмын хороодын аваргууд болон спортын 5 төрлийн Өсвөрийн шигшээ багийн 60 гаруй тамирчид жагссан юм. Дүүргийн Иргэдийн спортын их наадмын нээлтийн ажиллагаанд баяр хүргэж СТА Төрмандах, СТА Мөнхбат нар хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ өргөлөө. Иргэдийн наадмын нээлтийн ажиллагааны үер “Ширээн шагайн наадгай”, “Спорт явган аялал”-ын тэмцээнүүдийн аваргууд шагналаа гардан авсан юм. 

 Өдөрлөгийн үеэр ХУД-ийн БТСХ-нь  Сагсан бөмбөгийн спортыг сурталчлан нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын дунд “3-ийн эсрэг 3”  сагсан бөмбөгийн тэмцээнийг 10:00-14:00 цагийн хооронд зохион байгуулж  ажилласан байна.

Мөн Хан-Уул дүүргийн  Биеийн тамир, спортын хороо нь 2015 онд хийсэн ажлаа иргэдэд суртачлан ажилласан юм. Ийнхүү зохион байгуулсан ажил, иргэдийг хамруулсан байдал зэрэг олон үзүүлэлтүүдээрээ Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хороо нь “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд идэвхитэй оролцож Байгууллагын дүнгээр I  байрт шалгарсан сайхан амжилтаар төрөлх дүүргийнхээ 50 жилийн ойд бэлэг барилаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25686
0 эможи
keyboard_arrow_up