Чингис хааны талбайн урд хэсэгт газар доор 800 машины зогсоол барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
“Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлыг хэсэг хэд хэдэн судалгааны ажлыг эхлүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гөнтөмөрийн танилцуулснаар Чингисийн талбайн урд талд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд газар доогуур автомашины зогсоол хийх юм байна.
Гэхдээ энэхүү зогсоолыг тухайн газрын эзэмшигч байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийхээр урьдчилан тохиролцжээ.
Чингис хааны талбайн урд талын хэсэгт газар доогуур барих автозогсоол нь 3 давхар, 800 автомашин зогсох боломжтойгоор хийх юм байна.
Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд төлөвлөж байгаа зогоол нь 2 давхар 180 автомашин багтах зогсоол байна гэж үзжээ.
Газар доор барьсан зогсоолуудын дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилга, усан ориглуур бүхий цогц байгууламж барихаар төлөвлөж, үүнийг тухайн газрыг эзэмшигчид өөрийн хөрөнгөөр барьж ашиглах юм байна.