НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

2015 оны 10 сарын 07

НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын  ээлжит 29-р хуралдаанаар  өөрчлөлт оруулж, НИТХ-ын тэргүүлэгчээр Ц.Алтанцэцэг, Д.Амарбаясгалан, Ц.Баатархүү, Ц.Буяндалай, Н.Баяраа, С.Үнэн, Д.Энхсайхан нар сонгогдон ажиллах болжээ.

НИТХ-ын тэргүүлэгчид маргааш шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд  өмчлүүлэх газрын байршил  хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Хурлаар мөн Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч, оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцэхээр тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25629
0 эможи
keyboard_arrow_up