Одоогоор 430 автобус үйлчилгээнд явж байна

2015 оны 10 сарын 07

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн түр зогсолт хийсэн билээ. Тэд түр зогсох болсон шалтгаанаа  техник,  сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг  өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Одоогоор “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын  автобусууд болон  “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн өнөөдрийн  дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25626
0 эможи
keyboard_arrow_up