Хувийн автобусууд үйлчилгээгээ зогсоолоо

2015 оны 10 сарын 07

Өнөөдөр өглөө том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг бүх хувийн компанийн автобусууд үйлчилгээнд гарсангүй.

Шалтгаан нь наймдугаар сарын 15-наас хойш үйлчилгээний орлогоо аваагүй, шатахуун, цалингийн мөнгөгүй болсонтой холбоотой хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байна.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зорчигчдын тасалбарын хөлс буюу карт уншуулсан мөнгөн орлого "Улаанбаатар смарт" компаниар дамжин, автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд очдог болсон аж. Гэтэл энэ үйл явцад хяналтын болон хуваарилалтын алдаа гарснаас үүдэн хувийн компаниуд сар гаруйн хугацаанд орлогоо авч чадалгүй, саатсан тул ийн үйлчилгээгээ зогсооход хүрсэн байна.

Өнөөдөр өглөөнөөс Улаанбаатар хотод цас орж, хүйтэрсэн тул нийтийн тээврийн үйлчилгээ зогссон энэ байдал иргэдэд тун хүндээр тусч байна.

Баянхошууны чиглэлд гэхэд яг одоогийн байдлаар түгжрэлтэй, цас орсноос үүдэн хальтиргаа гулгаа ихтэй, зорчигчид бухимдалтай байна. Тов овоын автобусны үйлчилгээ эрхлэгчид ажил хаясныг далимдуулан Баянхошуу, Зурагтын эцсийн буудал орчмоос хотын төв рүү микро автобусууд 1000 төгрөгөөр зорчиж байгаа бол жижиг тэрэгний жолооч нар хүн тус бүрээс 1500 төгрөг аван, үйлчилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25625
0 эможи
keyboard_arrow_up