Хан-Уул дүүргийн 120 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

2015 оны 10 сарын 06

Хан-Уул дүүрэг 50 жилийн ойг угтан энэ онд шинээр 150 ортой нэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гурав, 27 дугаар цэцэрлэгийн байр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн шинээр 11, 16 дугаар хороодод цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн аж.

 

Тэгвэл өнөөдөр 223 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь 50 бүлэг 120 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн 2 байртай, 30 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа эхэлж байна.

Тус хорооны хамран сургах тойргийн нийт 455 хүүхдээс 42 хувь буюу 195 хүүхдийг цэцэрлэгт хамруулж цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон бусад албаны хүмүүс оролцлоо

Энэхүү цэцэрлэгт БСШУЯ-наас цэцэрлэгийн 2 байранд гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, YAMAHA брэндийн иж бүрэн хөгжмийн хэрэгсэл, 200 хүүхдийн сандал ширээ, хувцасны шкаф гээд нийт 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Харин “Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрөөс  8 бүлгийн дрож, хүнсний агуулах, ариун цэврийн хэрэглэл хадгалах агуулах, 2 хөлдөөгч, 120 хүүхдийн аяга таваг бусад гал тогооны хэрэглэл зэрэг нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол эцэг эхийн тусламжаар мөн 2 ээлжийн зөөлөн эдлэл, ариун цэврийн өрөөг хүүхдэд ээлтэй орчны стандартаар тохижуулж, гудас хөнжлийн шкаф болон сургалтын орчинг тохижуулах ажлуудыг хийж өгчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25622
0 эможи
keyboard_arrow_up