“Англи хэлтэй дүүрэг-2015” зорилтот төсөл хэрэгжиж байна

2015 оны 10 сарын 02

    “Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан, залуучуудын холбоо” нь Монголд анх удаа Улаанбаатар хотын нийт 9 дүүргийн оюутан залуучуудад дэлхийн хэл болох англи хэлийг богино хугацаанд чанартай эзэмшүүлэх зорилготойгоор 21 хоногийн сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 21-ний хооронд Төвийн бүс (1, 2, 3, 11, 15-р хороо) дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд, Яармагийн бүс (4, 5, 6, 7, 8-р хороо) 34-р сургууль дээр, Нисэхийн бүс ( 9, 10, 12, 13, 14, 16-р хороо) 10-р сургууль дээр тус тус зохион байгуулж байна.

    Тус сургалтад Хан-Уул дүүргээс 200 залуус оролцож байгаа бөгөөд үүнээс амжилттай хамрагдсан 5 залуу нийслэлд өрсөлдөн, ялсан нэг ялагч Сингапур улсад 1 жилийн хэлний бэлтгэлд хамрагдах юм.

    Төслийн ивээн тэтгэгч Жи-Мобайл компани сургалтанд оролцож байгаа нийт залуусдаа 1 гега байтын дата эрхтэй утасны дугаар бэлэглэхээ мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25603
0 эможи
keyboard_arrow_up