Ахмадын баярын мэндчилгээ
2015 онд Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож иргэдийнхээ төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон нийгэм, соёлын салбарт олон бүтээлч ажлыг хийсэн онцлог жил болж байна. Хагас зууны түүхийг хамт бүтээлцсэн, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа ахмадын баярын мэнд дэвшүүлье.
Хан-Уул дүүргийн ахмадууд төр засгийн бодлого, шийдвэрт саналаа нэмэрлэхээс эхлээд хувиараа аж ахуй эрхлэн ар гэр, үр хүүхэддээ өмөг түшиг болоод явж буй хөдөлмөрч ахмадууд манай дүүрэгт олон бий.
Дүүргийн зүгээс ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх боломжийг улам нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа олон шийдвэрлэх алхамуудыг хийх болно.
Азай буурлууд, ахмад настан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ