ХУД МХХ-ээс "Хүний төлөө-Зөв тус" сарын аян зохион байгуулагдлаа
Хан-Уул Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс "Хүний төлөө-Зөв тус" сарын аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын чанар, багшийн ёс зүйг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөлийг бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, хэлэлцүүлэгт зөвлөн туслах үйлчилгээг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд МХЕГ-ын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Л.Дэлгэрмаа "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн төлөв байдал, дотоод хяналтыг зохион байгуулах талаар, мөн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн н.Бадамцэцэг "Багшийн ёс зүй" сэдвүүдээр мэдээлэл хийж, Орчлон цогцолборын "Орчлонгийн хүүхдүүд" цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл, дүүргийн боловсролын хяналтын улсын байцаагчид, дүүргийн СӨБ хариуцсан мэргэжилтэн, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 50 гаруй төлөөллүүд оролцсон байна.