ХУД-ийн ЕБС-иудын багш нарын дунд 5 төрөлт спортын наадам боллоо
Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын баярын 49 дэх өдрийг угтан ХУД-ийн ЕБС-иудын багш нарын дунд 5 төрөлт спортын наадмыг ХУД-ын Боловсролын хэлтэс, 75 дугаар сургууль хамтран зохион байгууллаа.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын Нийгмийн хамгаалал, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч Т.Чингүнжав, ХУД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Батбаяр, Б.Лхагвадэмбэрэл, ХУД-ийн II хорооны Засаг дарга Ч. Наранцэцэг, Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин, 75 дугаар сургуулийн захирал Д. Тунгалаг нар оролцлоо.
Спортын 5 төрөлт тэмцээнд Ерөнхий боловсролын 14-н сургуулийн 350 гаруй тамирчин багш нар авхаалж самбаа, авьяас чадвараа 3 өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
Багийн амжилтаар:
- I байр-Орчлон сургууль /Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал/
- II байр-63 дугаар сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/
- III байр-60 дугаар сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/
Тэмцээний төрөл |
I байр |
II байр |
III байр |
|
Волейбол эр |
Орчлон |
63-р сургууль |
52-р сургууль |
|
Волейбол эм |
60-р сургууль |
63-р сургууль |
118-р сургууль |
|
Шатар эр |
Ш. Гантөмөр /Орхон/ |
Э. Энхболд /63 / |
н Баяраа /Орчлон / |
|
Шатар эм |
н Батчулуун /7/ |
М. Оюунцэцэг /15/ |
нТөгсбилэг /Орхон/ |
|
Орчлон |
75-р сургууль |
Орхон |
||
Сагсан бөмбөг эм |
Орчлон |
60-р сургууль |
18-р сургууль |
|
Теннис эр |
н Баянмөнх |
н. Ганболд /60/ |
н. Ганболд /63/ |
|
Теннис эм |
н Хишигмаа /63/ |
н Энхтуяа /15/ |
н Нямхорол /60/ |
|
Даам эр |
н. Гантогтох /Орчлон/ |
Энхболд /18/ |
Эрдэнэбат |
|
Даам эм |
н. Наранчимэг /Орчлон / |
Еркжан /Орхон / |
Туяа /26/ |
|