НИТХ-ынхан 27 саяыг халаасалжээ

2015 оны 9 сарын 23

Эдийн засаг хямарч, улс орон, албан газар, айл өрх төсвөө танаж, ард иргэд “бүсээ” чангалсаар байхад нийслэлийн удирдлагуудад энэ хямрал мэдрэгдэхгүй байгаа бололтой. НИТХ-ын тэргүүлэгчид болон Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид улирал болгон урамшуулал авдаг. Үүнийг ч нийслэлийн төсөвт суулгаж өгдөг юм. Дүүргийн төлөөлөгчид улиралд 4.5 сая төгрөгийн урамшуулал авдаг бол НИТХ-ын тэргүүчлэгчид нэг, хоёрдугаар улирлын урамшуулал гэж 27 саяыг авсан тухай нэгэн баримт дэлгэгдээд байна. Уг тайланд дурдсанаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа 27 сая, Б.Бадарсан 27 сая, Д.Оросоо, Э.Бат-Үүл, Д.Баттулга гээд бүх төлөөлөгч 1,2 дугаар улирлын урамшуулал гэж 27 сая төгрөгийг гаргуулж авсан бололтой. Энэ талаар НИТХ-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Хэрэв энэ үнэн бол НИТХ нь 45 төлөөлөгчтэй гэвэл нэг хүн жилдээ 54 сая, үүнийг 45 үржүүлбэл багагүй тоо гарахаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25381
0 эможи
keyboard_arrow_up