Хүний амь хөнөөгөөд зугтсан жолоочийг барьжээ
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ийн зүүн замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ. Уг хэргийн мөрөөр цагдаагийн III хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Rush маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэн болохыг илрүүлсэн байна.
Эрүүгийн хуулинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдын амь насыг хохироосон, их хэмжээний хохоирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эвсэл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасдаг юм.