ХУД-ийн хороодод явуулын нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна

2015 оны 9 сарын 22

Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээг угтан тус дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Энэхүү ажил нь төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл өгч, иргэдийн сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм. Мөн үсчин ажиллаж хүмүүсийн үсийг үнэ төлбөргүй засаж өгч байгаа аж.

Тус арга хэмжээний нээлтэд ХУД-ийн ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, ИТХ-ын тэргүүлэгч Э.Түвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25333
0 эможи
keyboard_arrow_up