“Залуучуудын хөгжил өртөөчилсөн аялал” Зохион байгууллаа

2015 оны 9 сарын 22

      Хан-Уул дүүргийн 50 жилийн ой, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан  Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр цэргийн насны залуучуудад цэрэг, эх оронч сэтгэлгээ, хүсэл тэмүүллийг хөгжүүлэн дэмжих зорилгоор “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ” ӨРТӨӨЧИЛСӨН АЯЛАЛ”-ыг амжилттай зохион  байгууллаа.

Өртөөчилсөн аялалын хөтөлбөрийн дагуу залуучууд Монгол цэргийн музейд зочилж, түүхийн дурсгалт бүтээлүүд, эд зүйлсийг  үзэж  сонирхлоо.

    Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч багш Б.Оюун-Эрдэнэ “Залуучуудын хөгжил, боломж” сэдвээр  сургалт хийж, залуучуудад урам зориг өгч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх талаар үнэтэй сургамжуудыг өгсөн юм.

Хурандаа Б.Отгон-Ерөөлт захирагчтай Агаарын довтолгооноос хамгаалах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж,  цэргийн байр, зэвсэг техникийг үзэж сонирхон, залуучууд эх орноо хайрлан хамгаалах, бахархах төдийгүй  цэргийн алба хаах болон дүйцүүлэх албаны талаар мэдээлэл авч, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрөөсөн арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

 

             ХУД Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25329
0 эможи
keyboard_arrow_up