Улаанбаатарт 12 хэм дулаан

2015 оны 9 сарын 21

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

2015 оны есдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгтйн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.  Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 21-нээс есдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

21-нд ихэнх нутгаар, 22-нд  баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25292
0 эможи
keyboard_arrow_up