Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ

2015 оны 9 сарын 18

Улиастай болон Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадасны засвар хийхээр болжээ.

Гурвалжингийн гүүрний засварыг есдүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг энэ сарын 25-30-ны хооронд тус, тус хийж гүйцэтгэх аж.

Засварын ажлыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийнэ гэдгийг Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.

Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд хийж буй энэ ажлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр “Мотор Сервис” ХХК гүйцэтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25284
0 эможи
keyboard_arrow_up