Шинэлэг санаа, уран сэтгэмжээ ашиглан уралдаанд оролцож ялагч болоорой

2015 оны 9 сарын 18

Хан-Уулын цоглог сурагчдаа. Селфи уралдаанд оролцож ялагч болох алтан боломж та бүхний өмнө нээлттэй байна.

 

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд нэг сая төгрөгийн шагналын сантай Селфи уралдааныг зарлаж байна.

Тус уралдаан нь сурагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, дүүргийнхээ бүтээн байгуулалт, дэд бүтэц, өдөр тутамд хийгдэж буй ажлын талаар ойлголттой болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Оролцогч өөрийн дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилт, төрийн үйлчилгээнээс өөрт хамгийн их сэтгэлд нийцсэн газрын зургийг эсвэл хамгийн найрсаг ажилтантай зурагаа авхуулан дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас руу илгээх бөгөөд хамгийн олон LIKE, SHARE авсан сурагч шагналын эзэн болох юм.

Хэрвээ чи уралдаанд оролцохоор шийдсэн бол энэ сарын 25-наас өмнө Селфи зурагаа, өөрийн овог нэр, сургууль анги, холбоо барих утас, хаяг зэргээ тодорхой бичээд дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас болох www.facebook.com/khanuul.mn хаяг руу илгээгээрэй. 

Хамгийн шинэлэг санаа гаргаж, уран сэтгэмжээ хэн сайн ашиглаж чадсан сурагчид ялагч болох юм байна. Идэвхтэй оролцож уралдаанд түрүүлээрэй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25278
0 эможи
keyboard_arrow_up