Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал гарчээ

2015 оны 9 сарын 17

Нийслэлд  өчигдөр гал  түймрийн  дөрөв, зөрчлийн дөрөв, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай өнжсөн байна.

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Норжин” худалдааны төвийн эсрэг талд иргэн Э-н баригдаж буй барилгад 200 ширхэг хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг  энэ сарын 16-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

 

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 29 дүгээр гудамжийн 245 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 7 албан хаагч;

 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар хорооллын “ОМЕН” ХХК-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 21:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд “Аянчин” хуушуур зардаг түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 06:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн “Баянхан” дэлгүүрийн зүүн талын туслах зам дээр иргэн Х-н 20-08 УНЯ улсын дугаартай “Мercedes-benz” S 500 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус, тус унтраажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25236
0 эможи
keyboard_arrow_up