Хан-Уулын сурагчидаа яг одоо селфиндээ

2015 оны 9 сарын 17

Нийслэлийн 6 дүүргээс бүтээн байгуулалт, орчин, дэд бүтцээрээ аргагүй ялгардаг дүүрэг бол Хан-Уул дүүрэг яахын аргагүй мөн. Тэгвэл үргэлж шинийг санаачилж, хэрэгжүүлж байдаг тус дүүрэг энэ удаа “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд нэг сая төгрөгийн шагналын сантай Селфи уралдааныг зарлаж байна.

 

Тус уралдаан нь сурагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, дүүргийнхээ бүтээн байгуулалт, дэд бүтэц, өдөр тутамд хийгдэж буй ажлын талаар ойлголттой болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Оролцогч өөрийн дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилт, төрийн үйлчилгээнээс өөрт хамгийн их сэтгэлд нийцсэн газрын зургийг өөрийн нүүр, төрхтэй хамт  авхуулан дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас руу илгээх бөгөөд хамгийн олон LIKE, SHARE авсан сурагчыг шалгаруулах юм.

Хэрвээ чи уралдаанд оролцохоор шийдсэн бол энэ сарын 25-наас өмнө Селфи зурагаа, өөрийн овог нэр, сургууль анги, холбоо барих утас, хаяг зэргээ тодорхой бичээд дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас болох www.facebook.com/khanuul.mn хаяг руу илгээгээрэй.  Ингээд чамд амжилт хүсэе. Яг одоо Селфиндээ сурагчидаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25233
0 эможи
keyboard_arrow_up