“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” селфи зургийн уралдааныг зарлаж байна

2015 оны 9 сарын 16

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ”  селфи зургийн уралдааны удирдамж

 

 

 

Уралдааны нэр: ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ

Уралдаанд оролцох этгээд: Хан-Уул дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчид /10, 11, 12 дугаар ангийн сурагчид/

Уралдааны хугацаа : 2015 оны 9 дүгээр сарын 16-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-ыг хүртэлх хугацаанд уралдааны фото зургийг хүлээн авна.

Уралдааны агуулга : Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 10 жилийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, өдөр тутамд хийгдэж буй ажлын талаар ойлголттой болгох үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байна. Дүүргийн зүгээс хүүхдэд зориулсан олон ажлыг хийж байгаа хэдий ч Өсвөр насны хүүхдүүдийн нүдээр Хан-Уул дүүргийн “ЮУ” нь тэдэнд таалагддаг, тэдний төлөө хийсэн зөв зүйл гэж боддог талаар мэдэх давхар зорилготой юм.

Уралдаан явагдах хэлбэр: Энэхүү гэрэл зургийн буюу Селфи-ны уралдааныг хамгийн сонирхолтой, хөнгөн хэлбэрээр явуулах зорилгоор оролцогчид өөрт буй гар утас, зургийн аппарат болон бусад хэрэглэж болох хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилт, төрийн үйлчилгээнээс өөрт хамгийн их сэтгэлд нийцсэн газрын зургийг өөрийн нүүр, төрхтэй хамт авхуулан дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас руу илгээх зарчмаар явагдана. Энэхүү хэлбэр нь оролцогчид аливаа ажиллагаа багатай, оролцоход хамгийн боломжтой гэдэг үүднээс сонгосон болно.

Тавигдах шаардлага :

  • Уралдааны нэр агуулгад нийцсэн байх
  • Аливаа зохиомж оруулж болно. Чөлөөтэйгээр сэтгэн, шинэлэг байх
  • Зургийн байршил зохиомжид зөвхөн ХУД-ийн нутаг дэвсгэр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдсэн хэсэг,  лого, тэмдэг, эмблем болон бусад холбогдох эд зүйл заавал орсон байх /мөн хэлтэс, албад, хороод түүний үйлчилгээ, ажилтантай хамт байж болох/
  • Зургийн дор ХУД-ийн талаар тайлбар бичиж болно
  • Зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (зураг авдаг бүхий л хэрэгслийг ашиглаж болно)
  • Зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх (Бусдын зураг ашиглавал шалгаруулалтаас хасагдана)
  • Гэрэл зураг нь тус бүр 8MB-аас ихгүй хэмжээтэй байх

 

Селфи зураг илгээхдээ анхаарах зүйлс: Уралдааны материалыг дээрх хугацаанд дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас болох www.facebook.com/khanuul.mn хуудсанд лайк дарж, зурагаа PM-р илгээх. Оролцогч нь өөрийн фэйсбүүк хуудсаар илгээнэ. Оролцогчид өөрийн нэр, холбоо барих хаягаа тодорхой илгээсэн байх.

Уралдааны шалгаруулалт : Уралдааны материал буюу селфи зургийг олон нийтийн саналыг үндэслэн хамгийн олон LIKE, SHARE хийгдсэн байдлыг харгалзан үзэж шалгаруулна. Уралдааны явцын талаар дүүргийн фэйсбүүк хуудсаар тогтмол мэдээллэж байх болно.

Шагналын сан: Нийт 10 шилдэг оролцогчийг шалгаруулна. Нийт шагналын сан 1,000.000 төгрөг. Шилдэг оролцогчдод Хан-Уул дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзан шагналыг гардуулах болно.

 

Холбоо барих утас 95400150, 99263060

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.khanuul.mn сайтаас 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25191
0 эможи
keyboard_arrow_up