Өнөөдрөөс эхлэн Гэндэнгийн гудамжийг түр хугацаагаар хаалаа

2015 оны 9 сарын 15

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурал энэ сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу “Shangri-La” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг  бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

 

Тиймээс хуримаа хийж  байгаа иргэд “Гэрлэх ёслолын ордон”-ы  хойд хаалгаар үйлчлүүлэх юм.

 

Мөн 15-ны 22.00 цагаас 16-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэлх замыг бүрэн хаана. Тиймээс  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурлын өдрүүдэдиргэдийг  замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх чиглэлийн замуудыг  сонгохгүй байхыг  Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25175
0 эможи
keyboard_arrow_up