ХУД-т хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн арга хэмжээ болж байна

2015 оны 9 сарын 14

       Өнөөдөр хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудаас зохион байгуулах “Хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн арга хэмжээг” Хан-Уул дүүргийн Соёлын ордны гаднах талбайд зохион байгуулж байна.

 

 Тус өдөрлөгөөр

  1. Цагдаагийн ерөнхий газар
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  3. Хил хамгаалах ерөнхий газар
  4. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
  5. Улсын бүртгэлийн ерөнхий газар
  6. Архивын ерөнхий газар
  7. Тахарын ерөнхий газар
  8. Хууль сахиулахын их сургууль
  9. Хууль зүйн үндэсний хүрээлэн
  10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
  11. Хууль зүйн туслалцааны төв гэсэн байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээлж сурталчлах, үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг авах холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр иргэдийн эрх зүйн мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагааг хүргэх болно.

Дээрх байгууллагууд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

  • Монгол улсын Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаж сэрэмжлүүлгийг иргэдэд тарааж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль”-ийг сурталчлах
  • Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, химийн хорт бодистой холбоотой асуудлаар иргэд, олон нийтэд мэдээлэл зөвлөгөө өгч, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах
  • Гэр бүл, хүүхэд, хүчирхийллийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэрээт харуул хамгаалалт, “Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа”-ийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх
  • Шинээр батлагдсан архидан согтууруулахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах

     

    ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх,
  • Шийдвэр гүйцэтгэлийн газраас өр төлбөртэй эсэх лавлагаа олгох
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлтийг хүлээн авах

     

    ХЭЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийг сурталчлах, бичлэг шторк гаргах.
  • Иргэн, байгууллагаас хилийн бус зурваст нэвтрэх, үйл ажиллагаа явуулах журмыг танилцуулах
  • Хил хамгаалах байгууллагад ХЦАХ-тай холбоотой харилцааг зохицуулах журмын талаарх мэдээллийг хүргэх
  • Гэрээт хилчний албыг сурталчлах, гэрээт хилчний албанд бүртгэх, танилцуулах зурагт хуудас тараах
  • Хил хамгаалах байгууллагад шинээр ажилд ороход бүрдүүлэх материалыг танилцуулах, хил хамгаалах байгууллагад шаардлагатай орон тоонд ажиллахыг хүссэн иргэдийг бүртгэх
  • Хил хамгаалах байгууллагын төв архивын лавлагаа гаргах үйлчилгээний талаар танилцуулга лавлагаа өгөх

     

    ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Гадаа иргэний виз, тодорхойлолт гаргах үйлчилгээ
  • Хувийн урилга, оршин суух зөвшөөрлийн материал хүлээн авах
  • Виз, визийн зөвшөөрлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Зорчигч, тээврийн хэрэгслийн улсын хэлээр нэвтэрсэн тухай лавлагаа өгөх
  • Иргэний харьяалал, цагаачлал, хүүхэдүрчлэлт ТББ-ын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах

     

    УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

    А. Улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх

    - иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн байдлын үндсэн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн материал хүлээн авах

    Б. Холбогдох хууль тогтоомж сурталчлах хүрээнд

    - Улсын бүртгэлийн үйл ажиллагааны холбоотой хууль тогтоомжийг сурталчлах

    - Шинээр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, онлайн үйлчилгээг сурталчлах

    - бусад холбогдох хууль тогтоомж сурталчлах

    В. Зөвлөгөө, мэдээлэл өгөх

    - Улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн гарын авлага тараах

    - улсын бүртгэлийн үйлчилгээ тус бүрээр мэдээлэл зөвлөгөө өгөх

    - баннер байршуулах

    Архивын ерөнхий газар

  • Холбогдох хууль тогтоомжийг сурталчлах
  • Лавлагаа мэдээлэл өгөх
  • Гарын авлага материал тараах
  • Иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авах

     

    ТАХАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Тахарын албаны үйл ажиллагааны талаар танилцуулга хийх
  • Холбогдох хууль тогтоомжийг сурталчлах
  • Ялтан шилжүүлэхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенцын талаар мэдээлэл хийх

     

    ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛЬ

  • Их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн талаар танилцуулга хийх
  • Их сургуулийн элсэлтийн талаар мэдээлэл хийх
  • Сонсогчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулах, Их сургуулийн сонсогчдын гардан тулааны тоглолт үзүүлэх
  • ХУУЛЬ  ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

  • Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээний холбогдох хууль тогтоомжийг сурталчлах
  • Эрх зүйн мэдээллийн нугалбар хуудас, плакат, гарын авлага тараах
  • “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлийн талаар танилцуулж, иргэдэд түгээх
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах
  • Иргэдэд зөвлөгөө өгөх
  • Эрх зүйн мэдээлэл сургалт сурталчилгааны чиглэлээ иргэдээс судалгаа авах

     

    ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

  • Байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийх, Шүүхийн шинжилгээний тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах
  • Сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч иргэдийн өргөдөл , гомдол, санал хүсэлтийг авах
  • Иргэдийн гарын хээний дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч, дурсгал болгон өгөх
  • Зөөврийн техник, тоног төхөөрөмж танилцуулах
  • Сураггүй болсон хүн, танигдаагүй цогцсыг мэдээллийн сангаа хайх, нас барсан хүний ар гэрт нас барсан тухай гэрчилгээ олгох талаар зөвлөгөө өгөх

     

    ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

  • Улсын өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
  • Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдлийг хүлээн авч тухай гэмт хэргийн харьяаллаар нь Улсын өмгөөлөгчийг томилох
  • Байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийх, төвийн үйл ажиллагааг сурталчилсан брошур хэвлэмэл хуудас тараах
  • Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, энэ талаарх ном товхимлуудыг танилцуулах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

     

     

     

     

     


     

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25119
0 эможи
keyboard_arrow_up