ХУД-ийн "Ургацын баяр" болж байна

2015 оны 9 сарын 11

ХУД-ийн ажилчны алдар талбайд өнөөдөр АДРА МОНГОЛ ОУБ-ын Өрхийн тогтвортой тариалан төслийн ургацын баярын өдөрлөг боллоо.

 

Энэхүү арга хэмжээг АДРА Монгол Олон Улсын байгууллага нь 2012 оны 10-р сараас 2017 он хүртэл “Өрхийн Тогтвортой Тариалан” төслийг АДРА Канад Олон Улсын байгууллага болон Канадын Хүнс, Үр тарианы банктай хамтран Улаанбаатар хотын 5 дүүрэгт хэрэгжүүлж байна.

Уг төслийн үндсэн зорилго нь Улаанбаатар хотын захын гэр хорооллын иргэдэд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж гэр бүлийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах, түүнчлэн хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангахад чиглэгдэж байгаа аж.

Түүнчлэн тус өдөрлөгт ХУД-ийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, 12 дугаар хорооны Засаг дарга Туяацэцэг нар болон АДРА Монгол ОУБ-ын ажилчид оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25073
0 эможи
keyboard_arrow_up