Хоолны газруудын 20 хувь нь өндөр эрсдэлтэйд тооцогджээ
Өнөөдөр 10:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар их болон дунд эрсдэлтэй хүнсний худалдаа эрхлэгч ААНБ-дад хийсэн хяналт шалгалт, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн тухай нээлттэй хэлэлцлээ.
Хурлаар хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоосон талаараа мэдээлсэн юм. Тодруулбал НМХГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийж, илэрсэн зөрчлийн дагуу нийт 87 аж ахуйн нэгж 40 гаруй албан тушаалтанд 34 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Шалгалтаар, нийслэлд хоолны үйлчилгээ эрхэлж байгаа газруудын 200-гаад нь буюу 50 гаруй хувь нь эрсдэлтэй, 20 гаруй хувь нь эрсдэл өндөртэй гэж гарсан байна.