ХУД НХҮХ архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар тогтоолоор байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын ээлжит улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсний дагуу Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/509 дүгээр захирамжийг тус тус үндэслэсэн байна. Мөн дүүргийн Засаг даргын А/213 дугаар захирамжаар дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүн, ажлын хэсэг үзлэгт хамрагдах байгууллагуудын хуваарь батлагдсан юм.
Хан-Уул дүүргийн улсын үзлэгийн салбар комиссоос 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг шалгаж, үйл ажиллагааны түвшинг дүгнэлт хийлээ.