Улаанбаатарын доройтолд орсон орчинг Японы туршлагаар сайжруулна

2015 оны 9 сарын 04

Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин доройтолтой байна. Тиймээс дэлхийд ногоон хөгжлөөрөө тэргүүлдэг Япон улсын туршлагаас судалж, эко орчин бий болгоход анхаарах шаардлагатайг албаныхан онцоллоо. Японы нийт газар нутгийн 60 гаруй хувь ногоон байгууламж байдаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд маш хурдацтай хүрээлэн буй орчноо сайжруулж чадсан тус улсын мэргэжилтнүүд өнөөдөр туршлагаасаа хуваалцаж байна. Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Иймээс Япон улсад ногоон хөгжлийн чиглэлээр  мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.

Нөгөөтэйгүүр хүрээлэн буй орчныг сайжруулахын тулд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо хамгийн чухал гэдгийг албаныхан тодотголоо.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24881
0 эможи
keyboard_arrow_up