ХУД-т Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2015 оны 9 сарын 03
Хүүхэд, хамгааллын бие даасан хуулийн төслийн “Хүүхэд хамгааллын үйлчилгээ” бүлгийг олон нийтээр хэлэлцүүлж санал авах хэлэлцүүлгийг 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 09:00 цагаас 12:00 цагийн хооронд ХУД-ийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтэстэй хамтран төв иргэний танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, ДЗОУБайгууллага, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж ажилласан байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлэгт Хан-Уул үүргийн 16дугаар хорооны 35 иргэн, хүүхдийн хөгжил, хамгааллын оролцооны Төрийн бус байгууллагын 15 нийт 50 хүн оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24874
0 эможи