ӨНӨӨДӨР: Улс төрийн намуудын зөвшилцөх уулзалт болно

2015 оны 9 сарын 03

09:00 цагт: НЗДТГ-аас зохион байгуулж буй "Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах" сeминар Хангарди ордны 14 давхарт болно. Сeминарт Япон Улсын Цуkуба их сургуулийн багш, төлөөлөгчид оролцож Хүнд металлыг байгалийн хүчин чадлаар устгах, Улаанбаатарын эkо стандарт болон нийтийн усан сан зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг тавина. Утас: 91040607


10:00 цагт: Малын бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлт Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит болно.  Уг лавлагаа лаборатори байгуулагдсанаар манай улс бруцеллезийн оношлогоог олон улсын түвшинд хийх боломжтой болно. Утас 99174131


10:00 цагт: Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах арга хэмжээ Нийслэлийн Баянгол дүүргийн халамжийн хэлтсийн байранд болно. Утас 8808 4815


11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анх удаа үндэсний шилдэг ялагч нь нэг сая төгрөгийн шагналтай “Хатан дуулал-2015” урлагийн наадам зохион байгуулагдана. Наадмын талаар БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, “Хатан дуулал” ТББ-аас хамтран "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Улс төрийн намуудын зөвшилцөх уулзалт Төрийн ордоны "Б" танхимд  болно. Улс төрийн бүх намын төлөөлөл удирдлагууд оролцоно. /Төрийн ордонд нэвтрэх эрхийн үнэмлэхтэй сэтгүүлчид сурвалжлах боломжтой/ Утас: 77444184


11:30 цагт:  “Гранд лайн” ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын явцын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ


12:00 цагт: Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж нэгтгэн хөгжүүлэх Нийслэлийн Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ бүтээн байгуулалтын ажлаа эхэлж байгаатай холбогдуулан  хийх ХУД-ийн 13-р хороо Шар хөцийн хоолой, Эмээлтийн газар дээр барилга угсралтын ажлын цахилгаан хангамжийн ажлын нээлт болно. ХУД, Эмээлтийн каръеруудын ойролцоо. Утас: 70100711, 99074622, 91371313

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24828
0 эможи
keyboard_arrow_up