Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 9 сарын 01

08:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн 33 дугаар сургуулийн /Сансарт байрлах/ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.


09:00 цагт: Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал ШангриЛа зочид буудалд болно. Энэхүү хуралд Дэлхийн тусгай олимпийн тэргүүн Жанет хүрэлцэн ирж оролцож байна.


 

10:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас 88115446, 88013108, 99088069


10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хамрагдаж буй иргэдтэй уулзана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:00 цагт Хангарди ордны гаднаас хөдөлнө. Утас: 91040607


11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр орон даяар хичээл заана. Хичээлийг МҮОНТ болон MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулна. Давталтыг 13:30 цагаас хүргэнэ.


11:00 цагт: Монгол Улс Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтын нээлтийн ёслолын үйл ажиллагаа “Kempinski” зочид буудлын 2 давхрын “Алтай” Хурлын танхимд болно.


11:40 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоно.


16:00 цагт: МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд “Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа МУБИС-ийн хичээлийн А байрны 312 тоот танхимд болно.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24759
0 эможи
keyboard_arrow_up