ХУД ахмад дайчиддаа төрийн одон медаль гардуулав

2015 оны 8 сарын 31

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг ёслон тэмдэглэх Зарлиг гаргасны дагуу холбогдох байгууллагууд түүхэн ялалтын үнэ цэнэ, Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг  залуу хойч үедээ таниулах, бахархал дууриал болгох, өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүрэг Ерөнхийлөгчийн зарилгаар тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт улсынхаа нэр төрийг өндөрт өргөж,  дэлхийн дахинд энх тайван тогтоох нийтийн үйлсэд хүчин зүтгэж, ялалт авчирсан эрэлхэг зоригт ахмад дайчидад шагнал гардууллаа. Тус дүүрэгт энэхүү дайнд оролцсон нийт 21 ахмад байдаг бөгөөд тэдгээрийн төлөөлөл ийнхүү төрийн одон медалиар энгэрээ мялаасан юм.

Энэхүү арга хэмжээнд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар оролцож шагнал гардууллаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24754
0 эможи
keyboard_arrow_up