ХУД-ийн СӨБ-ын багш нарын бага хурал болов

2015 оны 8 сарын 31

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

 

Энэхүү хуралд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, НБГ-ын дарга Ц.Отгонбагана, НБГ-ын арга зүйн хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн З.Болормаа  тэргүүтэй албаны хүмүүс болон төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны төлөөлөл оролцсон юм.

Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын бага хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж  байга бөгөөд энэ өдөр сүлжээ цэцэрлэгүүдийн удирдах ажилтан, багш нараас дэвшүүлж буй санаа санаачлага илтгэлүүдийг тавьж, санал бодлоо солилцсон юм. Эдгээр санал санаачлага нь удахгүй ажил хэрэг болох бөгөөд олон оновчтой, зөв санаа, сэдэл гарч ирж хурал маш үр дүнтэй боллоо гэж оролцогчид хэлж байв. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24747
0 эможи
keyboard_arrow_up