Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ.
Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Түүнчлэн Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь буюу Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол хүчин төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэхүү ёслолд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, ИТХ-ын тэргүүлэгч, ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун зэрэг албаны хүмүүс болон ахмад дайчид оролцсон юм.