Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

2015 оны 8 сарын 28

Наймдугаар сарын 28-ны Баасан гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Баянзүрх дүүрэг:

10.30-17.30 цагт: 1-р хороо 12-р хороолол 26, 27, 28, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Мон хангай трейд ХХК ба эдгээрийн ойр орчимд,


Сүхбаатар дүүрэг

10.30-17.00 цагт: 19-р хороо БХЯ-ны амралт, Голомт хотхон, Баянбулаг, Баянбулагийн амралт, Хуурай мухар, Билгүүний энгэр, Санзай, Хандгайт зуслан


Баянгол дүүрэг

10.00-18.00 цагт: 10, 11, 23-р хороо 57-р цэцэрлэг, Зүүн Ард Аюуш, Зүүн нарангийн гудамжууд


Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 3, 4, 5, 26, 27-р хороо СХД-ийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айл, Улаан чулуутын хогийн цэг, Их наран, Бага Наран, Баянгол, Чулуутын гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор.


Жич: Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24681
0 эможи
keyboard_arrow_up