“Хүүхдэд Ээлтэй-Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Ажлын төсөл шалгаруулах” уралдаан зохион байгуулагдаж байна

2015 оны 8 сарын 25

Хан-Уул дүүрэг боловсролын байгууллагын менежментийг сайжруулах, боловсролд оролцогч талуудын оролцоог хангаж, багшийг хөгжүүлэн, чадваржуулж, тэдний идэвхтэй үйл ажиллагаагаар хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж эрүүл чийрэг, амьдрах дадал, чадвар эзэмшсэн хүнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхдэд Ээлтэй- Хан-Уул” хөтөлбөрийн  хүрээнд ажлын төсөл шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Уралдаанд ЕБС, СӨБ-ын багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд төслөө ирүүлснээс шилдгийн шилдэг 5 төслийг шалгаруулж, шалгарсан төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

Тус арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Д.Анхбаяр, Д.Баасандолгор, Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Газрын албаны дарга Л.Отгонбаатар, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, ХУД-ийн захирлуудын зөвлөлийн дарга, 118-р сургуулийн захирал н.Мөнхтөр, Цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөлийн дарга Ч.Янжиндулам нар шүүгчээр оролцож байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24585
0 эможи
keyboard_arrow_up