Цахим карт цэнэглэхэд шимтгэл авахгүй болжээ
2015 оны 8 сарын 24
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим картын үйлчилгээг нэвтрүүлээд нэлээд хэд хонож байгаа билээ.
Тэгвэл энэхүү ажил эхэлсэн цагаасаа хэл ам дагуулж, иргэдийн бухимдалыг төрүүлээд байсан юм.
Цахим картыг 3600 төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд карт цэнэглэх бүрт 50-200 төгрөгийн шимтгэл авч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү шимтгэлийг авахаа зогсоосон талаар нийслэлийн Тээвэрийн газраас мэдээллээ.
Харин шимтгэл авч байгаа газар байвал 11327968 дугаарт мэдээлэл өгөх боломжтой юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24539
0 эможи