ХУД-ийн иргэд "Хөршийн өдөр"-ийг амжилттай тэмдэглэн өнгөрөөв

2015 оны 8 сарын 24

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, хорооны оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Хөршийн өдөр” арга хэмжээг ХУД-ийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран тус дүүргийн 16 хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр уг арга хэмжээг дүүргийн төвийн 5 хороо Соёлын ордонд тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээнд ХУД-ийн ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, ЭМТ-ийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуун, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Уг ажлын хүрээнд хөршүүдээс бүрдсэн “Хөршийн хяналтын бүлэг”-ийг бүртгэж, хөршүүд бүлэг болон нэгдэх ач холбогдлыг сурталчлах, цааш түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд, хөршүүдийн бүлгийн дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Мөн энэ үеэр “Хөршийн өдөр”-ийг тохиолдуулан зохиогдож буй сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24532
0 эможи
keyboard_arrow_up