Хан-Уул дүүргийн "Хөршийн өдөр" спорт аялалаар эхэллээ
2015 оны 8 сарын 22
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, Спортын хорооноос “Хөршийн өдөр”-ийг тохиолдуулан "Биеийн тамир, спортыг айл өрх - Иргэн бүрт" уриатай Спорт явган аялал зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь иргэд оршин суугчдыг танилцуулах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, цэвэр агаараар оюуны болон биеийн алжаалыг тайлах зорилготой аж. Тус спорт аялалд нийт 10 хорооны 120 гаруй иргэд Сонгинохайрхан уулын оргил руу хороо хороогоороо баг болон аяласан бөгөөд буухиа, олс таталт зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24531
0 эможи