Маргааш "Хөршийн өдөр" тохиож байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, хорооны оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Хөршийн өдөр” арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт Дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран тус дүүргийн 16 хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болоод байна. Уг арга хэмжээний хүрээнд хөршүүдээс бүрдсэн “Хөршийн хяналтын бүлэг”-ийг бүртгэж, хөршүүд бүлэг болон нэгдэх ач холбогдлыг сурталчлах, цааш түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд, хөршүүдийн бүлгийн дунд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах юм.