Япончууд ХУД-ийн хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлалаа
2015 оны 8 сарын 21
Өнөөдөр Монгол Японы Рисшо Косей Кай Нийгэмлэг ХУД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран "Сэтгэлийн өглөг" сэдэвт арга хэмжээг төв Иргэний танхимд зохион явууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон ХГБХТ-ын ажилтан Л.Хүрэлхад, “Кога” нийгэмлэгийн тэргүүн Юкимаса Хагивара, “Сайн үйлс” төслийн ахлагч Б.Галя нар оролцсон юм.
Түүнчлэн Японоос 30 гаруй хүүхэд багачууд ирж дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлан дуу хуурын дээжээсээ сонирхуулан гарын бэлэг гардуулж дурсгалын зураг авахууллаа.
Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээнд цаашид жил бүр тус арга хэмжээ явагдахаар боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24498
0 эможи