ХУД-ийн "Морьтон цогцолбор"-ын ажлын явцтай танилцлаа
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр баригдах "Морьтон цогцолбор"-ын барилгажилтын явцтай ХУД-ийн ЗДТГ-ын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн танилцлаа. Хамгийн бага талбайд буюу 0,38 га талбайд барилгажилтын ажлаа эхлүүлж байгаа тус компанийн барилгачид 3дах давхарын цутгалтаа хийж дуусаад байгаа бөгөөд дүүргийн зүгээс анхаарал тавьж дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэн том даацын машинууд орц гарцан дээр маневр хийхэд хүндрэлтэй байгаа талаар хэлж байлаа.
“Эфэс констракшн” ХХК нь өнгөрөгч 6-р сард хуучин 25-р байрыг буулган барилга угсралтын ажлаа эхэлсэн бөгөөд 2016 оны 2-р улиралд 26-р байрыг буулгах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 29 өрхийн орон сууцны нөхцөл сайжирч, 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12 давхар 2 оффисийн барилга баригдана.