Ажлын хэсгийнхэн нэхмэлийн 12,13,17,18-р байртай танилцлаа
Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газрын ажлын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн “Нийслэл Номч” ТББ-тай хамтран Нэхмэлийн 12,13,17,18-р байртай танилцлаа. Борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор эдгээр 4 байрны дээврээс нь борооны ус гоожсон, 18-р байрны 2-р орцны 1 давхарын хана нь чийгшилтийн улмаас нурсан, шал цөмөрсөн, подвольд нь байнга ус тогтдог тул орц болгоноос эхүүн үнэр ханхалдаг байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 7-р сард Ашиглалтын шаардлага хангахгүй, үндсэн хийц бүтээцэд эвдрэл гэмтэл үүссэн, хэв гажилтад орсоноос болзошгүй газар хөдлөлтөнд тэсвэргүй, нурах аюултай болсон нь улсын байцаагчын дүгнэлтээр тогтоогдсон, эхний ээлжинд буулган дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах шаардлагатай 150 байрны жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтанд эдгээр байрууд нэг багц болон /2-р багц/ багтсан юм. Тус багцад 5 удаа сонгон шалгаруулалт зарласан боловч 2015 оны 8 дугаар сар 16-ны байдлаар нэг ч компани материалаа ирүүлээгүй байгаан байна.