Картгүй бол 1000 төгрөгөөр зорчино

2015 оны 8 сарын 19

Нийслэлчүүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим карт ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзан, цахим картад шилжсэн нь сайн хэрэг.

Гэвч дийлэнх иргэн автобусаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр буюу 500 төгрөгөөр зорчсоор байгаа юм.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлснээр өдөр бүр автобусаар зорчдог 700 мянган иргэний дөнгөж 200 мянга нь картаар үйлчлүүлж байгаа аж. Иймд картын хэрэглээг түлхүү нэвтрүүлэхийн тулд автобусны үнийг нэмэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч н.Болдын мэдээлж байгаагаар ирэх сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгөөр зорчих иргэд 1000 төгрөг төлөх бол картаар зорчих бол 500 төгрөг төлдөг хэвээр байна.

Ингэж илүү төлбөрөөр картын хэрэглээнд шахаж байгаа нь нэг автобусны буудлаас хэдэн зорчигч суугаад хэд нь хаана буусан, ямар хэмжээний орлого олсон зэрэг мэдээллийг олж авахад тустай гэнэ. Эдгээрийг цуглуулснаар нөхөн төлбөрт ямар хэмжээний мөнгө зарцуулах тоооцоог нарийвчлан гаргах, нийтийн тээврийн төлөвлөлтийг сайжруулах зэрэг давуу талтай аж.

Дашрамд хэлэхэд Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөрийн ахалсан ажлын хэсгээс бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг байна гэсэн саналыг гаргажээ.

Нийтийн тээвэрт картын системийг шинээр нэвтрүүлж буй Смарт карт компани карт борлуулах 200 цэг нээсэн. Цаашид 500 болгон өсгөнө гэсэн юм. Хэрэв тэд ирэх сарын 1 гэхэд шинэ цэгүүдийн тоог нэмэхгүй бол иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсэх нь тодорхой. Учир нь картаа худалдан авсан ч цэнэглүүлж амжаагүй иргэд бий. Дээрх зурагт үзүүлсэн тэмдэглэгээ бүхий цэгүүд буюу ТҮЦ-үүдэд оройн цагаар хандахад зарим тохиолдолд цэнэг дууссан гэх хариулт өгдөг. Энэ тохиолдолд иргэд бэлэн мөнгөөр зорчихооос өөр аргагүй буюу 1000 төгрөг төлөх болж байна.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24429
0 эможи
keyboard_arrow_up